Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
2025-04-08
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, шимтгэл төлөлтийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Бямбаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Шагналыг 4 сарын 7-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа гардуулав.
Төвийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Ц.Бямбаа нь улсад 25 жил, үүнээс төрийн үйлчилгээний салбарт 5 жил, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар тасралтгүй 20 жил ажиллаж байгаа манай байгууллагын шилдэг ажилтны нэг юм.