Хүүхдийнхээ сэтгэл зүйг дэмжих энгийн аргууд
2025-04-07

ЗӨВЛӨМЖ /Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүргэх зөвлөмж/

🔹“Хүүхдээсээ надаар туслуулах зүйл байна уу? Би яаж туслах вэ?” гэж чин сэтгэлээсээ дотночлон асуудаг байгаарай. Хүүхдийнхээ асуудлыг гэр бүлийн нэн тэргүүний асуудал байлгаарай. Ямар ч үед, юу ч тохиолдсон хүүхэдтэйгээ хамтдаа гэдгийг хэлдэг байх нь чухал.

🔹Ямарваа бэрх эсвэл шинэ зүйлтэй учрахад нь “Миний хүүд/охинд чадвар, тэсвэр тэвчээр байгаа болохоор энэ бүхнийг даван туулж чадна. Гэр бүлийнхэн нь хамт байгаа шүү гэдгээ ойлгуулдаг байгаарай.

🔹Хүүхэд ба насанд хүрсэн хүрэгчийн ярианы 80%-д нь хүүхэд ярих, 20%-д нь насан хүрэгч ярих зарчмыг баримтлан, хүүхдээ чин сэтгэлээсээ анхааралтай сонсож, хүүхдэдээ “Би чамайг маш сайн ойлгож байна” гэдгээ хэлдэг, биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг байгаарай.

🔹Хүнд хэцүү зүйл тохиолдоход тухайн зүйл болоод өнгөрнө гэдгийг ойлгуулдаг байгаарай.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар