Сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх авах 1 дүгээр ээлжийн сургалт 4 сарын 20-нд эхэлнэ
2025-04-07
Е9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх авах дэмжлэгт сургалт зохион байгуулах бүртгэл дууссантай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.
🟣 “Сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх” авахад зориулсан сургалтын 1 дүгээр ээлж 4 сарын 20-ны ням гарагт эхлэхээр бүртгэлийн дарааллын дагуу эхний 20 хүнийг сонгож аваад бэлтгэлээ хийж байна.
🟣 Дараагийн 2 дахь ээлжийн сургалт 1 сар орчим хугацааны дараа, бямба гарагт хичээллэж эхлэхээр бэлдэж байна.
🟣 Эхний ээлжийн сургалтад багтаж амжаагүй бүртгүүлсэн иргэдэд сургалтын дэлгэрэнгүй танилцуулга болон хичээлийн бэлтгэлтэй холбоотой мэдээллийг бүртгүүлсэн имайл хаягаар илгээнэ.
🟣 Сургалтад мөн Е-7 визтэй хүмүүс хамрагдах хүсэлтээ илэрхийлж байсан тул энэ асуудлыг шийдвэрлэн Е-7 визээр ажиллаж байгаа иргэдийг хамруулахаар болсныг дуулгахад таатай байна.
🟣 Бүртгүүлсэн иргэд дотор хэлний түвшин багатай гэж бөглөсөн иргэд сургалт эхэлтэл солонгос хэл дээр уншиж, ойлгох дадлага байнга хийж байхыг хүсье.
🟡 Сургалтын зорилго: Монгол ажилчдын ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх,
БНСУ-д ажиллаж амьдрах чанарыг дээшлүүлэх
🟡 Сургалтын хугацаа: 2025 онд нийт 3-4 ээлжийн сургалт зохион байгуулна, Бямба эсвэл Ням гарагт
онол 60 цаг, дадлага 20 цаг
🟡 Сургалт явагдах газар: Сөүл, Гүрү дүүрэг, метроны 1-р шугам Гүрү буудлаас 2 минутын зайтай сургалтын төв
서울 구로구 구로동 교육장 (NC백화점 뒤, 전철 1호선 구로역 2분거리)
СУРГАЛТЫН ДЭМЖЛЭГ
🟢 80 цагийн хичээлийн сургалтын төлбөр
🟢 Сургалтын ном, гарын авлага
🟢 Монгол багш, солонгос мэргэжлийн үг хэллэгийн тайлбар
🟢 “Сэрээт машин жолоодох эрхийн үнэмлэх” авах онолын болон дадлагын шалгалт өгөх бүрд төлөх төлбөр
ШАГНАЛ
🟠 Онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд Nоtевоок 1-ийг бэлгэнд өгнө. (Өмнө 3-5 жил орчим ашиглагдсан) Е-9, Е-7 визтэй бүх суралцагчид олгоно.
🟠 Энэ сургалтад сууж эрхийн үнэмлэх аваад, дараа нь Е-4-7 виз авсан тохиолдолд гэр бүлээ Монголоос урьж авчрахад нь зориулж 2,000,000 воны дэмжлэг олгоно. Е-7 визтэй суралцагчдад хамаарахгүй.
Ивээн тэтгэгч болон зохион байгуулагч:
БНСУ-ын Аж үйлдвэрийн банк, “БНСУ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв” ТББ