Ойн түймэрт хохирсон иргэдэд туслах сайн дурын ажилд монгол залуус нэгдлээ
2025-04-04
Өнөөдөр Сөүлийн Гадаадын оршин суугчдын төвөөс зохион байгуулсан сайн дурынхны ажилд БНСУ-д амьдарч буй Монгол, Узбекистан, АНУ, Япон, Филиппин, Энэтхэг, Перу, Мексик, Балба, Камбож зэрэг орны иргэд оролцож Андон хот орчмын ойн түймэрт өртөж хохирсон иргэдэд тусаллаа.
💙Сайхан сэтгэлээрээ эх дэлхийгээ баярлуулж буй сайн дурынхны энэхүү ажлыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв дэмжин албан хаагчдын төлөөллөө илгээсэн юм.
💙Өнөөдрийн сайхан үйлийг бүтээхэд Монгол Улсынхаа нэрийг дуудуулан гадаад залуустай мөр зэрэгцэн ажиллаж, нэгдсэн 10 гаруй монгол залуустаа баярлалаа.