Ёжү дахь сургалтын төвд 82 гэрээт иргэн сургалтад хамрагдлаа
2025-03-13

Өнөөдөр буюу 2025 оны 3 сарын 13-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирж буй монгол иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт зохион байгуулж, мэдээлэл зөвлөгөө өглөө. Тус сургалтад үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар ирж буй 82 гэрээт иргэн хамрагдав. Сургалт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сангийн Ёжү дахь Олон улсын сургалтын төвд боллоо.