Монгол Улсаас 2025 оны анхны хөдөлмөрийн гэрээт ажилчид ирж Ёжү дахь сургалтын төвд 1 дүгээр сарын 16-ны өдөр ирсний дараах танхимын сургалтад хамрагдлаа. БНСУ дахь ХНХҮТ-өөс зохион байгуулсан сургалтад 31 гэрээт иргэн хамрагдан хөдөлмөрийн харилцаа болон сэтгэл зүйн эрүүл мэнд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авав.
Он гарсаар Монгол Улсаас шинээр үйлдвэрлэлийн салбарт 33, үйлчилгээний салбарт 2, тогтвортой нөхцөлөөр ажиллахаар 7 гэрээт ажилчин, нийт 42 иргэн ирээд байна.