1 |
Самсунг даатгалын газраас 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардал авах материалыг бүрдүүлэн, даатгалыг олгуулах, нутаг буцахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх |
2 |
Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалингийн зөрүү бодолт хийх аргачлалыг танилцуулах, бодолт хийх, ажил олгогчоос нэхэмжлэн олгуулах |
3 |
Гэрээт ажилчдын ажлаас гарах өргөдөл гомдлын дагуу судлан, асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах |
4 |
Олгогдоогүй цалин хөлсний маргааныг шийдвэрлэж, цалин, хөлсийг олгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх |
5 |
Цалин, илүү цаг, амралтын хөлсийг бодох болон тооцоолох аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
6 |
Үйлдвэрлэлийн осол, ослын даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөх, осолд орсон иргэнийг ослын даатгалд хамрагдахад зөвлөн туслах, ажилгүйдлийн тэтгэмж болон нөхөн олговрыг олгуулах |
7 |
Гэнэтийн ослын даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөх, осолд орсон иргэний даатгалын нөхөн олговрыг олгуулахад зөвлөн туслах |
8 |
Үндэслэлгүй, ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажлын байр солих болон гэнэт халагдсан тохиолдолд бүрдүүлэх материал, гэнэт халагдсаны тэтгэмж, бусад тэтгэмжийг олгуулахад зөвлөн туслах |
9 |
Хөдөлмөрийн гэрээ сунгах /1 жил 10 сар/, тусгай болон тогтвортой нөхцөлөөр дахин ирэх, давтан гэрээ байгуулахтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх |
10 |
Бүх төрлийн аман болон бичгийн орчуулга хийх |
11 |
Хөдөлмөрийн гэрээт иргэдийн хамрагдах даатгал /ЭМД, ГОД, ҮОД, НД/-ын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
12 |
Жилийн эцсийн тайлангаар ХАОАТ-ын буцаалт хэрхэн авах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
13 |
Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газар /ХЭХЯ/, Шүүхийн шатанд өргөдөл, гомдол гаргахад зөвлөн туслах, Хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний төв, Хөдөлмөр халамжийн корпорац, Сөүлийн баталгаат цалингийн даатгалын газарт иргэнийг өргөдөл гаргахад туслалцаа үзүүлж шийдвэрлүүлэх |
14 |
Монгол иргэдийн сайн дураар нутаг буцах мэдэгдэл гаргах, оршин суух хугацааг шалгах, сунгах хүсэлт гаргах, цаг авахад зөвлөн туслах |
15 |
Визний ангилал солиулахад /Е9-өөс Е-7-4 виз рүү/ оноо цуглуулах, Топик шалгалт болон Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
16 |
Бусад мэдээлэл, зөвлөгөө |
17 |
ХурДан төрийн цахим үйлчилгээ үзүүлж лавлагаа, тодорхойлолт гаргах |
18 |
Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ |