Ур чадвартай ажилчны Е-7-4 виз рүү солих хүсэлтэй Хөдөлмөрийн гэрээт (Е-9) иргэд олон байдаг ч цаг зав, боломж нөхцөлийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж хэлний оноогоо авч амжихгүй байгааг харгалзан БНСУ-ын Хууль зүйн яамнаас хөнгөвчилсөн нөхцөлийг танилцууллаа. Энэ дагуу хэлний оноогоо хараахан авч амжаагүй ч бусад нөхцөлөө хангасан тохиолдолд Е-7-4 виз рүү солих боломжтой болжээ. Дараагийн сунгалт хүртэлх 2 жилийн хугацаандаа багтаж хэлний оноогоо авах шаардлагатай ба авч чадаагүй тохиолдолд оршин суух хугацааг нэмж 6 сараар сунгах боломжтой юм байна.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn