2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид БНСУ дахь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хөдөлмөрийн гэрээт иргэдийг хариуцсан EPS төвийн үйл ажиллагаатай танилцлаа. ХНХҮТ-ийн албан хаагчдыг тус төвийн дарга Чу Жуан Дун болон БНСУ дахь БНСВУ-ын Элчин сайдын яамны Хөдөлмөрийн хэлтсийн нарийн бичгийн дарга Лэ Тань Ха нар хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр байгууллага туршлагаа хуваалцаж, цаашид гэрээт иргэдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажилтан илгээгч 17 улсаас одоогийн байдлаар Монгол, БНСВУ, БНХАУ, Узбекистан улсууд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төвтэй юм.