Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлд хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг салбарууд хамтран зохион байгуулахаар тусгасан бөгөөд энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас санаачлан Цахим хөгжил, иноваци, харилцаа холбооны яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллага хамтран үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ талаар хуульд туссан зохицуулалтыг олон нийтэд сурталчлах зорилготой
“Найз байя“ үндэсний хэмжээний аяныг өрнүүлж байгаа юм.
Солонгост оршин суугаа монгол хүүхдүүд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр энэхүү аянд нэгдлээ.