2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сангаас гадаад ажилчдын үйлдвэрлэлийн осол, цалин хөлсний зөрчилтэй холбоотой мэдээллийг шуурхай хүлээн авч шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой шуурхай утас ажиллуулах хөтөлбөрийн явц, сайн туршлагаа хуваалцах, цаашид өргөжүүлэх, шуурхай утасны ойлголтыг нэмэгдүүлэхээр БНСУ-д ажиллах хүч илгээгч Лаос, Монгол, Вьетнам, Тайланд, Мяньмар улсын ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе, мэргэжилтнүүдтэй анхны уулзалтыг зохион байгуулав. Уг уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе Б.Батжаргал болон БНСУ дахь ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn