2024 оны 10 дугаар сард Е-9 визээр шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирэхийн өмнөх болон ирсний дараах сургалтуудыг зохион байгууллаа. БНСУ дахь ХНХҮТ-өөс зохион байгуулсан сургалтад үйлдвэрлэлийн салбарт ажиллах 11, үйлчилгээний салбарт ажиллах 7, нийт 18 хөдөлмөрийн гэрээт ажилтан хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авав.