2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга П.Батхүлэг БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга И Жэ Ван, дэд дарга Гим Жон Үн нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын 2024 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэн шинээр 2025 онд хамтран хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо. 2024 онд ХНХҮТ нь БНСУ-ын ХАБЭАХЭГ-аас монгол иргэдэд зориулсан гарын авлага, материалыг цахимаар хүлээн авч 900 гаруй хөдөлмөрийн гэрээт ажилтанд имэйлээр хүргэсний зэрэгцээ монгол-солонгос хэл дээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, үг хэллэг бүхий гарын авлага 2000 ширхгийг хэвлүүлж хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт болон явуулын үйлчилгээгээр хүргэн ажиллаж байна. Мөн төвийн мэргэжилтнүүдийг ХАБ-ын сургалтад бүрэн хамруулсан. 2025 онд хамтын ажиллагааг улам өргөжүүлж үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын гарын авлага, контент, апплейкейшныг хөдөлмөрийн гэрээт иргэд эх хэл дээрээ ашиглах боломжоор хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэшсэн орчуулагч бэлтгэх, бүс нутгийн лидер ажилтныг тодруулан тухайн жилийн аюулгүй ажиллагааны дүр төрх болгох, хөдөлмөрийн гэрээт ажилчдыг эрүүл, аюулгүй ажиллаж хөдөлмөрлөхөд уриалан дуудах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn