БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны урилгаар ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын Монголын төлөөлөгчид болон БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга У Сэ Иль нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зочлон төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол, Солонгос улсын үйлдвэрчний эвлэлийн холбоод нь 17 жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын үеэр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тодорхой ажлуудыг хийхээр харилцан тохиролцжээ.