Нэг. 5 ба түүнээс дээш байнгын ажилтантай ажлын байранд ажилладаг тохиолдолд
Хөдөлмөрийн гэрээний хугацаа: Хөдөлмөрийн үйл ажиллагааны хүрээнд талуудын хооронд тогтоосон жилээр (3 жил)
Ажлын цаг: Өдөрт 8 цаг ба түүнээс бага, долоо хоногт 40 ба түүнээс бага цаг (завсарлага тооцохгүй)
Завсарлага: 4 цаг ажиллахад 30 минут, 8 цаг ажиллахад 1 цаг ба түүнээс дээш завсарлага авна.
Амралтын өдрүүд: Долоо хоногийн ажлын өдрийн тоо дууссаны дараа цалинтай амралтын нэг өдөр олгоно.
Цалин: Нэг цагийн үндсэн цалин дээр тулгуурлан бодогдсон байх ёстой, тэгэхдээ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу түүнээс дээш байх ёстой.
Хэрэв цалинг сарын цалингаар тогтоосон бол сарын хөдөлмөрийн хөлсний стандарт тооцооны цагт хуваасан хэмжээ нь тухайн жилийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их буюу тэнцүү байх ёстой.
Ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөж байгаагаар: (Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
Долоо хоногт 40 цаг/сард 209 цагаар тооцож үзвэл: Цагийн хөлс 9,860 вон, өдрийн цалин (8 цаг) 78,880 вон, сарын цалин: 2,060,740 вон
Долоо хоногт 44 цаг/сарын 226 цаг дээр үндэслэвэл: Сарын цалин: 2,228,360 вон (2011 оны 7-р сарын 1-ээс хойш мөрдөж байгаа, 5-аас доош ажилтантай ажлын байранд хамаарна)
Илүү цагаар болон шөнийн цагаар ажилласны нэмэгдэл:
Ажилтан өдөрт 8 цагаас илүү буюу долоо хоногт 40 цагаас илүү цагаар ажилласан бол талуудын тохиролцоогоор илүү цагаар ажиллах хугацааг 7 хоногт 12 цаг хүртэл сунгаж болно. Энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдлийг 50 хувиар тооцож олгодог.
Шөнийн ажил гэдэг нь 22.00 цагаас маргааш өглөөний 6.00 цаг хүртэл ажиллахыг хэлнэ. Мөн шөнийн нэмэгдлийг хуулийн дагуу тооцож олгодог.
Хоёр. 4 ба түүнээс цөөн байнгын ажилтантай ажлын байранд
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль үйлчилдэг ч Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн зарим зүйл заалт хамаарахгүй.
Үл хамаарах зохицуулалт: Илүү цагаар ажилласан, шөнийн болон амралтын ажлын нэмэгдэл олгохтой холбоотой журам, жилийн цалинтай чөлөө олгох журам (долоо хоног бүрийн цалинтай чөлөө олгох журам, ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтууд)
Гурав. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, загас агнуурын үйлдвэрт
Үндсэндээ Хөдөлмөрийн стандартын тухай хууль үйлчилдэг ч ажлын цаг, завсарлага, амралтын тухай зохицуулалт үйлчилдэггүй.
Тиймээс долоо хоногт тодорхой тооны ажлын цагийг талуудын тохиролцоогоор тогтож, амрах хугацааг чөлөөтэй олгодог.
Өдөр тутмын ажлын цаг, сарын ажлын өдрийг тогтоосны дараа сарын ажлын цагийг тооцоолно.
* Хэрэв хооллох цаг, түр завсарлах, унтах цагийг зааж өгч, ажил эхлэх ба дуусах цагийн хооронд ажиллуулдаг бол эдгээр цагийг амралтын цаг гэж ажлын цагаас хасаж болно.
Цалин хөлсийг цагийн хөлс, өдрийн цалин, сарын цалин гэх мэт хэлбэрээр олгож болох боловч ямар ч тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш цалин хөлсийг төлөх ёстой.
Жилийн цалинтай чөлөө, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжийг адилхан олгоно.
※ Хилээр нэвтрэхээс өмнө хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон цалин хөлс болон бусад хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч зөрчсөн, эсвэл цалингаа өгөөгүй, Хөдөлмөрийн харилцааны тухай хуулийг зөрчсөний улмаас хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй гэж үзвэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцалдаг. Энэ тохиолдолд ажил олгогч ойрын гурван жилийн хугацаанд гадаад ажилчин авах боломжгүй болдог.
※ Хэрэв гадаад ажилчинг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрнаас гадуур ажиллуулахаар ажилд авсан бол дараагийн гурван жилийн хугацаанд мөн л гадаад ажилчин авах боломжгүй болдог. (Гадаадын ажилчин ажиллуулах тухай хуулийн 19 дүгээр зүйл).
※ Хөдөлмөрийн гэрээг бөглөхдөө дотуур байр, хоолны зардалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой бичиж, гадаад ажилчинд танилцуулан үнэн зөв баталгаажуулсан байх ёстой.
Өрөө, хоолны зардлыг цалингаас хасахдаа гадаад ажилтны төрөлх хэл дээр суутгал хийх зөвшөөрлийн хуудсыг хийж урьдчилан авах ёстой.
Е-9 визээр ажиллаж буй иргэдтэй байгуулдаг хөдөлмөрийн гэрээ нь үйлдвэрлэлийн салбарт болон газар тариалан, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт ажиллаж байгаагаас шалтгаалан 2 төрлийнх байдаг.
Хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа гэрээт иргэд нөхцөлүүдийг сайн уншиж танилцаж байх шаардлагатай. Сайн танилцаагүй гарын үсэг зурж ирснээс болж илүү цагийн зохицуулалт бичигдээгүй, дотуур байраар хангахгүй гэдгийг ойлгоогүй ирснээс амьдрах байрны асуудал үүссэн зэрэг асуудлууд гарч байна. Үүнээс үүдээд ирээд удаагүй байхдаа ажлын байр солих асуудал бий болж тогтвортой ажиллаж амьдрах нөхцөл, Самсунг даатгалын газраас 13 дахь сарын цалин авах боломжоо алдах зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байна. Иймд хөдөлмөрийн гэрээтэйгээ сайтар танилцаж байгаарай.