Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо нь дотоод ажилчин олдохгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид БНСУ-ын Засгийн газраас гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл авч мэргэжлийн бус гадаад ажилчдыг хууль ёсны дагуу ажиллуулах боломжийг олгодог систем юм.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны зорилго:
Гадаад ажилчдыг системтэй нэвтрүүлэх, удирдах замаар хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтийг жигдрүүлж, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилготой.
Гол онцлогууд:
Дотоодын ажилчдын хөдөлмөр эрхлэх боломжийг хамгаалахын зэрэгцээ гадаад ажилчдыг ашигладаг.
Дотоодын ажилчдыг ажилд авах 7 хоногийн хүчин чармайлтыг бүх үйлдвэрүүдэд ногдуулдаг.
Хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлагатай уялдуулан гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрлийн зохих түвшин квот, үйлдвэрлэлийг тодорхойлдог.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн системийг солонгосчуудын хөдөлмөр эрхлэх боломжийг хамгаалах, 300-аас доош ажилтантай жижиг, дунд үйлдвэр, тэр дундаа солонгосчуудын зайлсхийдэг үйлдвэрүүдийн ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэх зорилгоор 2004 оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Ажиллах хүч илгээхэд авлигаас урьдчилан сэргийлэх, гадаад ажилчдыг сонгон шалгаруулах, нэвтрүүлэх журмыг ил тод болгох шаардлагыг хэрэгжүүлж ажилладаг.
Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар гадаад ажилчдыг илгээхдээ авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд сонгон шалгаруулж, нэвтрүүлэх үүргийг илгээгч улсуудын Засгийн газар хүлээсэн байдаг.
Бизнес эрхлэгчдийн хэрэгцээг хангах үүднээс гадаад ажилчдыг нэвтрүүлдэг.
Ажил олгогч нь харьяалал, бие бялдрын шаардлага, боловсрол, солонгос хэлний мэдлэг гэх мэт шаардлага хангасан ажил горилогчдыг шууд сонгодог.
Гадаад ажилчдын хүний үндсэн эрхийг хангах зарчмыг барьж ажилладаг.
Үндэслэлгүйгээр шударга бусаар ялгаварлан гадуурхахыг хориглодог.
Хөдөлмөрийн стандартын тухай хууль зэрэг хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомж нь гадаад, дотоодын ажилчдад адил тэгш үйлчилдэг.
Мэргэжлийн бус гадаад ажилчдыг суурьшуулахгүй байх зарчмыг баримталдаг.
3 жил буюу 5-аас доошгүй жилээр (давтан гэрээ байгуулах үед 4 жил 10 сар) хөдөлмөрийн гэрээг байгуулдаг.
Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа эх орондоо буцах ёстой.
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоогоор ажиллах хүч илгээгч улсууд: Өнөөдрийн байдлаар БНСУ-д 17 улсаас ажиллах хүч илгээж байна.(санамж бичигт гарын үсэг зурсан дарааллаар)
Филиппин, Монгол, Шри Ланк, Вьетнам, Тайланд, Индонез, Узбекистан, Пакистан, Камбож, Хятад, Бангладеш, Балба, Киргизстан, Мьянмар, Зүүн Тимор, Лаос, Тажикстан