Хөдөлмөрийн гэрээний E-9 визээс ур чадвартай ажиллах хүчний оноот системийн E-7-4 виз рүү шилжихэд 3 үндсэн шаардлагын нэг нь солонгос хэлний оноо юм. Солонгос хэлний ур чадварын оноо нь түвшингээсээ хамаарч 50, 80, 120 байдаг. БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн солонгос хэлний түвшин тогтоох урьдчилсан шалгалтад хамгийн багадаа 41 оноо авсан тохиолдолд уг визийг мэдүүлэх хэлний онооны шаардлага хангагдна. Түүнчлэн тус шалгалтын оноогоороо өөрийн тохирох түвшний нийгмийн нэгдсэн хөтөлбөр (사회통합프로그램)-ийн сургалтад хамрагдаж солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
Энэ удаагийн Гванмён, Тэжон бүс нутгийн компьютерт суурилсан (СBT) түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны 8 дугаар сарын 28-аас 9 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал явагдах тул амжиж бүртгүүлээрэй.
Шалгалтын хугацаа:
Гванмён- 9/9,10,11,13,20
Тэжон төв- 9/9,10,11,13,20,21
Бүртгүүлэх холбоос: https://www.kiiptest.org/