БНСУ-ын АҮХНХЭГ-аас гадаад ажилчдын солонгос хэлний жишиг сурах бичгийг шинэчлэн найруулахаар ажил олгогчид болон гадаад ажилчдын дунд судалгаа явуулж байна. Судалгааны үр дүнг солонгос хэлний сурах бичгүүдийг шинэчлэх чиглэлийг тогтоох, сургалтын агуулгыг системчлэхэд ашиглах зорилготой бөгөөд илгээгч 16 улсын хөдөлмөрийн гэрээт иргэд болон ажил олгогчдыг хамруулж байна.
Иймд Монгол Улсаас Е-9 визээр ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд уг судалгааны монгол хэл дээрх дараах холбоосоор орж next дараад гарч ирэх 20 асуултад тохирох хариултуудыг сонгон судалгаанд идэвхтэй оролцоно уу?