БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамнаас 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 10,030 воноор тогтоосныг зарлав. Нэг сард шилжүүлбэл, 7 хоногт 40 цаг, сард 209 цагтай ажлын байранд сарын цалин 2,096,270 вон байх юм.
Ингэснээр БНСУ-ын түүхэнд анх удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10,000 воноос дээш гаргасан үзүүлэлт болж байна.