“Гадаад ажилчдын баяр-2024” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
2024-08-13
БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан “Гадаад ажилчдын баяр-2024” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гёнги мужийн Гуян хотын Кинтекс үзэсгэлэнгийн танхимд болж байгаа бөгөөд илгээгч 17 орны Е-9 визээр ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэдийн төлөөллүүд, илгээгч улс орон, илгээх эрх бүхий байгууллагын зочид төлөөлөгчид хамтдаа хуран чуулж байна. Тус арга хэмжээг БНСУ-ын АҮХНХЭГ-ын дарга нээж, илгээгч орны зочид төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав. Гадаад ажилчдын баярт оролцогчдод Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим мэндчилгээ дэвшүүллээ. Гадаад ажилчид хэрхэн БНСУ-д хөл тавьж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн замнал, түүхээсээ хуваалцаж, улс орноо сурталчилж байна.