2024 оны 8 сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Сүхболд, БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга П.Батхүлэг, тус төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Сүнчин, мэргэжилтэн Л.Доржсүрэн, Ч.Энхжаргал нар Жэжү тусгай мужид ажиллалаа. Энэ үеэр “Жэжү чусон” усан онгоцны үйлдвэр, “Дэбонг Эл Эф” загасны хоолны үйлдвэрүүдэд Е-9 визээр ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт иргэд, Морины циркийн монгол ажилчидтай уулзаж ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцан иргэдийн хүсэлтийг хүлээн авч санал бодлыг нь сонсон, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл өгөв.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn