БНСУ дахь ХНХҮТ-өөс 2024 оны 7 дугаар сард Е-9 визээр шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирэхийн өмнөх болон ирсний дараах сургалтуудыг зохион байгууллаа. Ирэхийн өмнөх сургалтад цахимаар 29 гэрээт иргэн, ирсний дараах сургалтад 35 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авав. 2024 онд Монгол Улсаас нийт 525 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирээд байна.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn