K-пойнт Е-7-4 ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз рүү шилжих энэ удаагийн бүртгэлийн сайжруулалтын гол агуулга
Жилийн квот: 2000 байсныг 35000 болгосон
Санал болгох: Төв байгууллага байсныг Төв байгууллага, Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ажил олгогч болгосон
Онооны үзүүлэлт: 11 төрлийн үзүүлэлт байсныг 3 болгож орлого, солонгос хэлний мэдлэг, нас гэсэн үзүүлэлтээр тооцох болгосон
Өргөдөл гаргах хэлбэр: Өөрийн биеэр очдог байсныг цахим болгосон. /Онцгой тохиолдолд өөрийн биеэр очих/
Ажлын байр солих: Ажлын байр солих тогтолцоо зөвшөөрөгдсөн байсныг 2 жил солих боломжгүй болгож хязгаарлалт тогтоож өгсөн
Солонгос хэлний чадвар: Сонголтоор байсныг зайлшгүй шаардлагатай чадвар болгосон
Аж ахуйн нэгжийн санал: Тогтсон дүрэмгүй байсныг 1 жилээс дээш ажилласан байгууллагын ажил олгогч санал болгох эрхтэй болгосон
Тавигдах шаардлага:
1. Солонгос улсад 4-өөс дээш жил ажиллаж амьдарсан байх (E-9, E-10, H-2)
2. Солонгос хэлний Түвшин тогтоох шалгалт өгсөн болон Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан байх
3. Тухайн аж ахуйн нэгжид багадаа 1-ээс дээш жил ажилласан байх, ажил олгогч нь санал болгох
4. Тухайн аж ахуйн нэгжид цаашид ажиллах 2 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх. /визээ сольсны дараа тухайн байгууллагаас өөр газарт 2 жилийн турш шилжин ажиллах боломжгүй/
5. 1 сая воноос дээш хэмжээний торгууль төлсөн асуудалтай бол хамрагдах боломжгүй.
А. Орлого /сүүлийн 2 жилийн дундаж орлогоор тооцно/ Дээд оноо 120
Ангилал:
25 саяас дээш – 50 оноо
35 саяас дээш – 80 оноо
50 саяас дээш – 120 оноо
Б. Солонгос хэлний мэдлэг: Дээд оноо 120
Ангилал :
2-р түвшин /41-60 оноо/ – 50 оноо
3-р түвшин /61-80 оноо/ – 80 оноо
4-р түвшин /81-ээс дээш оноо/ – 120 оноо
В. Нас: Дээд оноо 60
Ангилал:
19-26 нас – 40 оноо
27-33 нас – 60 оноо
34-40 нас – 30 оноо
41-ээс дээш – 10 оноо
Үндсэн зарчим. А+Б хэсгээс тус бүр хамгийн багадаа 50 оноо авах, нийт 300 онооноос 200-аас дээш оноо авсан тохиолдолд виз мэдүүлж болно.
Нэмэлт оноо
1. Төв байгууллага санал болгох – 30 оноо
Орон нутгийн өөрөө удирдах байгууллага санал болгох – 30 оноо
2. Ажил олгогч санал болгох – 50 оноо
3. Тухайн аж ахуйн нэгждээ 3-аас дээш жил – 20 оноо
4. Хүн ам цөөн алслагдсан бүс нутагт 3-аас дээш жил – 20 оноо
5. Ур чадварыг нотлох гэрчилгээ болон Солонгост сургуульд сурсан бол – 20 оноо
6. Солонгосын жолооны үнэмлэх авсан бол -10 оноо
Хасах оноо
Ангилал:
1. 1 сая хүртэлх воны торгууль төлсөн бол /дээд оноо 20/
1 удаа-5 оноо, 2 удаа-10 оноо, 3 удаа-20 оноо
2. Татварын өглөгөө төлж барагдуулсан /торгуулийн арга хэмжээ авагдсан/ бол
1 удаа-5 оноо, 2 удаа-10 оноо, 3 удаа-15 оноо
3. Цагаачлалын албаны хуулийг зөрчсөн /торгуулийн арга хэмжээ авагдсан/ бол
1 удаа-5 оноо, 2 удаа-10 оноо, 3 удаа-15 оноо
K-point E-7-4- визийг авч, түүнээс хойш 5-аас дээш жил ажилласан, орлогын хэмжээ шаардлага хангаж байвал F-2 виз авах боломжтой төдийгүй цаашлаад байнгын оршин суух F-5 виз ч авах нөхцлийг бүрдүүлсэн бодлогыг БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байна.
• Бүртгэлийг цахимаар төрсөн он, сар, өдрийн төгсгөлийн дугаараар хийх боломжтой. www.hikorea.go.kr
БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүнь энэ удаагийн ур чадвартай ажиллах хүчний Е-7-4 виз нь манай улсын хөгжил, шинжлэх ухаан, техник технологи, хүний нөөц,нийгмийн бүхий л салбарт хувь нэмэр оруулж буйг онцлон, гадаад ажилчдыг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг нэн тэргүүнд онцолж хүлээн авна гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам