Монгол Улсын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Банзрагч 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.
Төвийн дарга Д.Баярмандах байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдтэй холбоотой болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч 3 талын төлөөллөөс бүрдсэн хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн удирдлага зохион байгуулалтыг хянаж, нэгдсэн удирдлагаар хангах зорилготой. НДҮЗ-ийн Ажлын алба нь Үндэсний зөвлөлийн гишүүдийг нийгмийн даатгалын талаарх асуудлаар тооцоо, судалгаа, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр байнга хангах, нийгмийн даатгалын харилцаанд оролцогч бусад талуудыг мэдээллээр тэгш хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.