БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөрийн гэрээт ажилчнаар шинээр ирэх иргэдэд зориулсан ирэхээс өмнөх ээлжит сургалтыг 2023 оны 06 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Хөдөлмөрийн тасгийн мэргэжилтэн А.Лхагвамаа суугаа орны онцлог, хууль, журам, ажлын нөхцөл, цалин хөлс, илүү цагаа хэрхэн тооцох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлан үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох нөхөн олговор, зардал төлбөрийг хэрхэн авах зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Лхагвасүрэн хоёр улсын соёрхон баталсан ‘Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид ямар төрлийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөв.
Солонгосын Засгийн Газраас баталсан Монгол Улсаас ажиллах хүч авах квотын хүрээнд ирж буй гэрээт ажилчдыг заавал хамруулдаг тус сургалтыг энэ онд нийтдээ 7 удаа зохион байгуулж, 424 иргэнд 21 цагийн мэдээлэл, зөвлөгөө өгсөн ба энэ удаагийн сургалтад 101 гэрээт ажилчин оролцлоо.