Энэ оны байгууллагын зорилтыг “Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны 3 сарын 27-ны өдөр ХНХҮТ-ийн мэргэжилтнүүдэд Ёнсэй их сургуулийн Нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал, Төрийн удирдлагын тэнхмийн профессор Чой Ён Жүн урилгаар мэдээлэл хийлээ. Тэрээр БНСУ-ын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэр дундаа тэтгэврийн даатгал, сангийн менежмент, БНСУ-ын сайн туршлага болон тулгарч буй сорилтын талаар сүүлийн үеийн тоо баримт, эрхзүйн актуудад тулгуурласан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төвийн мэргэжилтнүүд ч сургалтын үеэр сонирхсон асуултууддаа хариулт авч, харилцан ярилцсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Дашрамд дурдахад, Ёнсэй их сургуулийн Нийгмийн бодлого, захиргааны хичээл нь 2023 оны их сургуулиудын чансаа тогтоох судалгаагаар дэлхийд 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.