“Та үүнийг мэдэх үү?”
“Нэг цэг” сэтгүүлийн “Та үүнийг мэдэх үү?” буланг манай төвийн мэргэжилтэн Б.Батжаргал хөтөлдөг билээ. Тэрээр энэ удаа Е-9 визээр буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэний ар гэрийнхэн БНСУ-д зорчихдоо ямар ямар материал бүрдүүлж виз авах тухай танилцуулж байна. Энэхүү мэдээлэл нь энэ талаар сонирхож буй хүмүүст зориулагдсан бөгөөд одоогоор цар тахлын улмаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэхүү аяллын буюу богино хугацааны визийг түр хугацаагаар олгохгүй байгаа болохыг анхаарна уу?
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН ТУС УЛСАД ХЭРХЭН ЗОРЧИХ ВЭ?
Монгол Солонгосын Засгийн газар хооронд байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн хүрээнд 2004 оноос хойш өнөөг хүртэл Солонгос улсад 20 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллажээ. 2021 оны байдлаар энд 5000 гаруй залуучууд гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна.
БНСУ хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдийн ар гэрийнхний визний асуудалд нэгэн нааштай шийдвэр гаргаад байгаа юм. Хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль ёсны гэр болон үр хүүхэд тухайн улсад аяллын визээр зорчих нь нээлттэй болоод байна.
Энэ төрлийн аяллын виз хүсэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Анкет
- Цээж зураг
- Гадаад паспорт
- Дансны хуулга
- Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (Е-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга (Банкны гүйлгээний баримт эх хувь)
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэний гадаад иргэний үнэмлэхний хуулбар (Урд ба ард тал)
- Гэрлэлтийн лавлагаа
- Насанд хүрээгүй хүүхэд бол төрсний бүртгэлийн лавлагаа
Хөдөлмөрийн гэрээгээр Е-9 визээр БНСУ-д оршин сууж байгаа иргэний ар гэрийнхэн дээрх материалыг бүрдүүлэн аяллын 90 хоногийн виз авч Солонгос улсад зорчих боломжтой. Энэхүү мэдээлэл нь энэ талаар сонирхож буй хүмүүст зориулагдсан бөгөөд одоогоор цар тахлын улмаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь энэхүү аяллын буюу богино хугацааны визийг түр хугацаагаар олгохгүй байгаа болохыг анхаарна уу?