Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс 2021 оны 4 дүгээр сарын 10-аас 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх болсныг мэдэгдээд байгаа билээ. Энэхүү мэдэгдэлд төрийн болон дипломат байгууллага, НҮБ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох чиг үүрэг өгсөн юм. Иймээс дээрх хугацаанд БНСУ-д зорчих визний материал хүлээн авдаг төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага ажиллахгүй. Харин Солонгосын виз мэдүүлэх төв (KVAC) нь Монгол иргэдийн виз мэдүүлэхтэй холбоотой хүндрэлийг багасгах үүднээс 08.30-16.00 цагийн хооронд ердийн цагиййн хуваарийн дагуу ажиллах ажээ.
Байршил: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
Утасны дугаар: 7766-8888
Homepage: www.visaforkorea.mn
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ