2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, тус төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд Чонжү хотноо БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад хамтын ажиллагааны төвийн албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтад БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Ким Сог Ён болон бусад холбогдох удирдлага, албан хаагчид оролцов.
Тус уулзалтаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын НДЕГ, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын алба хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”, Үндэсний тэтгэврийн албаны Мэдээлэл технологийн төвтэй байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжиж буй ажлууд, цаашид хамтран хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудын талаар ярилцаж санал солилцсон юм.
Уулзалтын үеэр ХНХҮТ-ийн удирдлага дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хэрхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар сонирхууллаа.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn