Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст шагнал гардуулах арга хэмжээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Тус яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Дулмаа овогтой Баярмандахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахимаар “гардуулж”, баяр хүргэлээ. Д.Баярмандах нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2003 оноос эхлэн тасралтгүй ажиллаж, монгол хүний төлөө, Монгол эх орныхоо төлөө сэтгэл зүтгэл, мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаж байгаа шилдэг удирдагч билээ.