БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв “Монгол хүний хөгжил” цуврал подкастын 2021 оны анхны дугаараа хүргэж байна.
Е-9 буюу мэргэжлийн бус ажиллах хүчний визээр ирж ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэд хэрхэн ажиллаж, амьдардгийн тод жишээг О.Шүр-Эрдэнэ бүсгүйн тухай нэвтрүүлгээс сонирхоорой. Тэр бол сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, итгэлээ сэтгэлдээ тээгээд эх орон, элгэн саднаа үлдээж холыг зорьдог монгол залуусын нэг. Түүний амьдралаас та хөдөлмөрийн гэрээт иргэд ажлаа хийхийн зэрэгцээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдөг тухай, тэгэхдээ суралцахад хэрхэн цаг гаргадаг, ямар арга барилаар хичээллэдэг, гүйлт, бассейн, дугуйн спорт гээд олон зүйлд жигд цагаа хувааж чаддаг гайхамшиг гээд олон сайхан зүйлийг олж мэдэрнэ.
Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажилласан иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлт, шийдвэрлэж чадсан асуудлууд, цаашид зорьж буй зорилгын тухай ч тодорхой, бодит мэдээллүүдтэй болно.
Ингээд О.Шүр-Эрдэнэ бүсгүйн оролцсон “Монгол хүний хөгжил” сонирхолтой нэвтрүүлгийг таны өмнө залж байна.