БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Дэлхий нийтийг хамраад буй коронавируст цар тахал БНСУ-д эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан илгээгч 16 улсаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хөдөлмөрийн гэрээгээр шинээр ирэх энгийн ангиллын Е-9 визтэй гадаад ажилчдыг Солонгос улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай суугаа орны Засгийн газраас шийдвэр хараахан гараагүй байна” хэмээн бидэнд мэдэгдээд байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Засгийн газраас энгийн Е-9 ангиллын виз бүхий гадаад ажилчдыг хилээр нэвтрүүлэх тухай албан ёсны зөвшөөрөл гарсан даруйд иргэдэд мэдээлэх болно.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn