Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын байцаагч Хашбат овогтой Золгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах гардуулж өглөө.
Х.Золгэрэл нь сүүлийн 15 жилийн турш БНСУ-д хариуцсан салбартаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн шилдэг ажилтны нэг бөгөөд 2020 оны байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан билээ.