Танилцуулга
Бидний алсын хараа

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай үйлчилгээг мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан түргэн шуурхай хүргэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан найдвартай, түшиг байгууллага байна.

Эрхэм зорилго

БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй үзүүлнэ

Бидний тэргүүлэх чиглэл

1. Монгол иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

2. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, ХАБ-ыг хангуулах

3. Нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах

4. Иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн дэмжлэг үзүүлэх

5. Монгол–Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Стратегийн Зорилт

 

Стратегийн зорилго

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо, хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ нэмэгдэж буйтай холбоотойгоор тэдний хөдөлмөр эрхлэлтийн баталгаа, нийгмийн хамгаалал, хууль ёсны эрх ашиг, аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэхүү стратегийн зорилго нь тус төвийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн хамгааллыг сайжруулах замаар иргэдийн тогтвортой амьжиргаа, аюулгүй байдлыг хангах цогц үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн талаарх сургалт, мэдээлэл зохион байгуулах, нийгмийн даатгал, тэтгэвэр, халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, Осол, гэмтэл, хөдөлмөрийн маргааны үед мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, эрх нь зөрчигдсөн иргэдэд холбогдох байгууллагатай хамтран хамгаалалт үзүүлэх.

Эрх зүйн болон нийгмийн зөвлөгөө, хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажлын нөхцөлтэй холбоотой зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн маргаанд зуучлал хийх, хууль эрх зүйн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгууллагын чадавх, ил тод байдлыг бэхжүүлэх, цахим үйлчилгээ, мэдээллийн сан бүрдүүлэх, Үйлчилгээний чанарын хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, хууль дээдлэх, ил тод, нээлттэй байх, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх, шуурхай, хүртээмжтэй байх, хамтын ажиллагаанд суурилсан байх.

Байгууллагын чиг үүрэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг нь:

Нийгмийн даатгалын тасаг нь:

 

Байгууллагын бүтэц

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Хүний нөөц, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Д.Гансэлэм

Утас: 02-2266-9229