“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-10-30
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Тауны гадна талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбогдох асуудлаар иргэдэд зөвлөгөө өгч ажилласнаас гадна иргэд “Whte E” шүдний эмнэлгийн үзлэг, зөвлөгөө, “Апгужон” нүдний эмнэлэг, “Чадунсог” виз мэдүүлгийн төвөөс визийн талаарх зөвлөгөө, мэдээллийг өглөө.