БНСУ-ЫН АПГУЖОН НҮДНИЙ ЭМНЭЛЭГТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-08
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-ын Апгужон нүдний эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд нүдний эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр, үр ашигтай үзүүлэх боломжийг бүрдүүллээ.
Тус санамж бичгийн хүрээнд иргэд эмнэлгээс тогтоосон нүдний иж бүрэн үзлэгийн үндсэн багцад багтах шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм.
Мөн уг үзлэгээр нүдний мэс засал шаардлагатай гэж тогтоогдсон иргэд мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой байна.