БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ёжу хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр аж үйлдвэрийн салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал зэрэг сэдвээр сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын аж үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар ирсэн нийт 29 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.
