ЭЭЛЖИТ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭЭ УГТАН АВЛАА
2026-09-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа төвийн албан хаагчдын хамт БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ирж буй нийт 29 иргэдийг Инчеон ОУ-ын нисэх буудлаас 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр угтан авлаа.

Хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ирж буй иргэдэд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /цахим, танхим/-өөс тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, гадаад улсад хэрхэн дасан зохицох талаар сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалтыг шат дараалалтай тогтмол зохион байгуулдаг.