НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-09-16
2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Уг нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн шинэчлэлийг иргэдэд зөв, ойлгомжтой хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, бэлтгэгдсэн багш нар Ерөнхий газрын харьяа дүүрэг, аймаг орон нутгийн газруудад ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр сургагч багш Б.Цэрэнчимэд БНСУ-дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.
Сургалтаар хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилтийн онцлог болон иргэд, ажил олгогчдод мэдээлэл, зөвлөгөө өгөхөд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.
Цаашид НДЕГ-аас Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаархи сургалт мэдээллийг цувралаар салбарын мэргэжилтнүүд төдийгүй иргэд олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.