ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ВИЗГҮЙ ИРГЭДИЙГ ХАМРУУЛЛАА
2026-07-28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Сөүл хотын “Seoul Jump Medical Center” эмнэлэг болон БНСУ-ын “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоог 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Иргэдийг дотор, гэмтлийн нарийн мэргэжлийн үзлэг болон рентген (X-ray) шинжилгээнд үнэгүй хамруулж, орчуулгын дэмжлэг үзүүлэв.