МОНГОЛ УЛСЫН СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-23
БНСУ дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Боловсролын Ерөнхий газар болон СБД-ийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран тус улсад эцэг эхээ даган ирж, сургууль завсардсан хүүхдүүдийг алсын зайн цахим сургалтад хамруулан Суурь боловсролын болон Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох сургалтад бүрэн хамруулж чадлаа.
Ингэснээрээ хүүхдүүд цааш дэвшин суралцах боломж нээгдэж байгаа бөгөөд эхний удаад 4 хүүхэд бүртгүүлснээс 3 нь амжилттай суралцаж гэрчилгээгээ гардан авлаа.
Хүүхдүүд өөрийн эх орноосоо хол байгаа хэдий ч улсынхаа боловсролын гэрчилгээг гардан авах боломж бий болгож сургалтад хамрагдсандаа баяртай байгаагаа илэрхийлж их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаагаа хэллээ.
Гэрчилгээг СБД-ийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Д.Оюунгэрэл Сөүл хотноо ирж гардуулсан бөгөөд цаашид энэ ажлыг үр дүнтэй болгож, улам олон хүүхдийг хамруулахад анхаарах асуудлын талаар зөвлөлдөн ярилцлаа.
Энэ сургалтыг зохион байгуулахад хамтын ажиллагаатай БНСУ-ын менежмент,технологийн хөгжлийн сургалтын төв, Сүхбаатарын чадварлаг иргэн,жаргалтай өрх НҮТББ хамтран ажилласан бөгөөд бидний саналыг дэмжин хамтарсан Монгол Улсын Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танд талархал илэрхийлье.