БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс сэтгэл зүйн цахим сургалтын хүрээнд “Хосын зөрчил юунаас үүсдэг вэ, түүнд хэрхэн менежмент хийх вэ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ням гарагт амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ чиглүүлж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Д.Хонгорзул илтгэгчээр оролцов.
Сургалтын үеэр гэр бүлийн үнэ цэнэ, хосын харилцаанд үүсдэг зөрчил, маргааны шалтгаан, тэдгээрийг зөвөөр ойлгон зохицуулах арга зам, зөрчилдөөнийг даван туулах болон үр дүнтэй харилцааг төлөвшүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Уг сургалтад нийт 22 иргэн хамрагдаж, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөв.
