ВИЗГҮЙ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
2026-06-02
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Сөүл хотын “Seoul Jump Medical Center” болон БНСУ-ын “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоог 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус үзлэг оношилгоонд бүртгүүлсэн иргэдээс нийт 6 иргэн хамрагдлаа.
Үзлэгийн үеэр иргэд дотор, чих, хамар, хоолой, гэмтлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан бөгөөд шаардлагатай гэж үзсэн зарим иргэдийг рентген (X-ray) шинжилгээнд оруулсан байна.
Энэ үеэр иргэдэд эмийн болон эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, мөн орчуулгын туслалцаа үзүүлэн ажиллалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хууль бусаар ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан нийгмийн хамгааллын үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.