МОНГОЛ АЖИЛЧДЫГ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
2026-05-19
Тус төвөөс 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Кёнги аймгийн Кимпу хотод байрлах Эс Эн Си компанийн цаас, хулдаасан материалын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдтэйгээ уулзан, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажил олгогчоос монгол ажилтнуудыг 7 дахь жилдээ ажиллуулж байгаа бөгөөд монгол ажилтны үнэнч, ажилд сайн чанараар бахархдагаа хэлж байлаа.
Уг үйлдвэрт хөдөлмөрийн гэрээт E-9 визээр ирж тогтвортой ажилласан ажилтнаа Солонгос Улсад удаан хугацаанд ажиллах боломжтой ур чадвартай ажилтны E-7-4 визийн ангиллаар сольж ажиллуулж байгаа гэв.
Хөдөлмөрийн гэрээт иргэдээс ажлын байран дээр биечлэн ирж танилцаж байгаад талархлаа илэрхийлэн холбоотой байхаа хэллээ.
Тус төвийн зүгээс үйлдвэрийн удирдлагад талархал илэрхийлж, цаашид Монгол ажилчдыг тогтмол сонгон дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.