УР ЧАДВАРТАЙ АЖИЛЧНЫ Е-7-4 ВИЗНИЙ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-05-18
Ур чадвартай ажилчны Е-7-4 визний асуудлаар 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус төвөөс цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар визний шаардлага, оноо тоолох, виз мэдүүлэх, сунгах, ангилал ахиулах, гэр бүлээ урих, ажлын байр солих, хэлний оноо цуглуулах зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан ба 21 иргэн хамрагдав.
Энэ оны 5 дугаар сарын байдлаар 168 иргэнд тус төвөөс Е-7-4 визний асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, баримт бичиг бүрдүүлэлт, виз мэдүүлэгт нь дэмжлэг үзүүлэн ажилласан байна.