ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-14
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ичон, Ёжу хот дахь сургалтын төвүүдэд очин Е-9 визээр барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын барилгын салбарт 2, үйлчилгээний салбарт 8, үйлдвэрлэлийн салбарт 26 нийт 36 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.