ЭЭЛЖИТ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭЭ УГТАН АВЛАА
2026-05-13
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа төвийн албан хаагчдын хамт БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ирж буй нийт 36 иргэдийг Инчеон ОУ-ын нисэх буудлаас 2026 оны 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд угтан авлаа.
Хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ирж буй иргэдэд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /цахим, танхим/-өөс тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, гадаад улсад хэрхэн дасан зохицох талаар сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалтыг шат дараалалтай тогтмол зохион байгуулдаг.
Эдгээр ирж буй иргэд БНСУ-ын ХАА, газар тариалан, үйлчилгээ, барилга, аж үйлдвэрийн салбарт ажиллах юм.