ЦАЛИН ХӨЛСНИЙ ТООЦОО БОДУУЛАХ
2026-05-12

Эх сурвалж:https://www.law.go.kr/lsSc.do?section=&menuId=1&subMenuId=15&tabMenuId=81&eventGubun=060101&query=%EA%B7%BC%EB%A1%9C%EA%B8%B0%EC%A4%80%EB%B2%95#undefined

📌 МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ТООЦООГ БАРАГДУУЛАХ
Ажил олгогч нь ажилтан нас барсан, ажлаас гарсан тохиолдолд, тухайн төлбөр тооцоог олгох нөхцөл үүссэн өдрөөс 14 хоногийн дотор цалин, нөхөн төлбөр болон бусад мөнгөн төлбөрийг олгоно. Гагцхүү, тусгай нөхцөлд талууд тохиролцсон бол тогтоосон хугацааг сунгаж болно./36 дугаар зүйл/
📌 ОЛГОГДООГҮЙ ЦАЛИН ХӨЛСӨД НОГДОХ ХУГАЦАА ХЭТРҮҮЛСНИЙ ХҮҮ
Ажил олгогч нь энэ хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлөх ёстой цалин, “Ажилтны ажлаас гарсаны дараах тэтгэмжийн баталгааны тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан цалин хөлс (нэг удаагийн тэтгэмжийг хамааруулна) -ийг бүрэн буюу хэсэгчлэн төлөх үүрэг үүссэн өдрөөс 14 хоногийн дотор төлөөгүй бол дараагийн өдрөөс төлөх өдрийг хүртэл хожимдуулсан өдөрт ногдох жилийн 100-ний 40 хувь хүртэл төлбөрийг Банкны тухай хуульд зааснаар банкинд ашиглаж байгаа хугацаа хэтэрсэний хүү зэрэг эдийн засгийн нөхцлийг харгалзан Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон хувь хэмжээнд үндэслэн хугацаа хэтрүүлсэний хүүг төлнө. /37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/