대성씨엠 МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН САВЛАХ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-05-11
Тус төвийн албан хаагчид 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Гёнги аймгийн Ансон хотод байрлах 대성씨엠 мах, махан бүтээгдэхүүн савлах үйлдвэрт ажиллаж буй хөдөлмөрийн гэрээт Монгол иргэдтэй уулзаж, ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Иргэдээс ажлын нөхцөл байдлын талаар санал сэтгэгдлийг сонсоход ажил олгогчоос ямар нэгэн дарамт байхгүй, амьдрах байр тухтай гэв.
Үйлдвэрийн захирал Монгол ажилчдын талаар “Цаг сайн баримталдаг, хамтран ажиллахад таатай байдаг тул Монгол ажилчдыг тогтмол сонгон ажиллуулдаг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Тус төвийн зүгээс үйлдвэрийн удирдлагад талархлаа илэрхийлэн, цаашид Монгол ажилчдыг ихээр сонгож, дэмжин ажиллаж байхыг хүслээ.