Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмч, /Ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр/ Х.Эрхцэцэг “Эергээр стрессээ тайлцгаая” сэдвийн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19:00 цагт зохион байгууллаа.
Сургалтаар Стресс гэж юу болох, стресс бие махбодод хэрхэн нөлөөлдөг, стрессээ эергээр даван туулахад нөлөөлөх хүчин зүйл зэрэг асуудлыг хөндсөн сургалт болж өнгөрлөө.
Тус сэтгэлзүйн цахим сургалтад нийт 24 иргэн хамрагдсан бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд бид бүхэнд цаг заваа гарган сайхан зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа гэх сэтгэгдлээ илэрхийлж байлаа.








